08 Aug


     Амьдрах урлагийн хөтөлбөрүүд нь бие, сэтгэл, оюун санааг тэнцвэржүүлэх замаар хувь хүнийг өөрөөр нь залуужуулахыг зорьдог. Йог дасгалын гол анхаардаг зүйл бол "тэнцвэрт байдал" юм. Бүх өвчин эмгэг нь биеийн тэнцвэрт чанар үгүй байдалаас болж илэрэнэ. Өвчин хууч нь биеэ "илүү халамжил" анхаар гэх дохио. Йог болон иогийн байрлалууд таны өдөр тутмын бүхий л асуудлыг энгийн, амьдралд ойрхоноор шийдэх шийдлийг өгдөг.   
    Бие мах бодын хувьд йогийн байрлал нь булчин, үе мөчний уян хатан байдлыг нэмэгдүүлж, эрхтнүүдэд массаж хийн үйл ажиллагааг нь тэтгэдэг. Йог нь өөрөө өөрөөр нь, энгийн аргаар урхагшиж ужигарсан төрөл бүрийн хууч өвчинг эрүүлжүүлж, мөн биеийн дархлааг сайжруулна.



 Мөн ЙОГ нь бие, оюуныг нэгтгэх зорилготой урлаг юм. 
Дасгалын явцад хэмнэлээр амьсгалан удаан, гүн, тогтвортой амьсгалд төвлөрдөг нь ухамсрыг тайвшруулан сэргээдэг. Биеийн хөдөлгөөнөө, амьсгалтай хослуулснаар ухамсар тайвширч амгалан болно. Ухамсар хүчтэй, сэргэг болдог. Ихэнхи хүмүүс ЙОГ-г биеийн дасгал гэж ойлгодог. Гэвч Йог нь ухамсраа захирч сурахад чиглэдэг. 



АЧ ХОЛБОГДОЛ:
* Хүний биеийн дархлааг нэмэгдүүлэн сайжруулах,
* Бухимдлыг арилган, цусны даралтыг бууруулах, 
* Архаг хууч өвчнийг эмчлэхэд тустай,
* Тархины үйл ажиллагаа сайжруулна,



* Хүзүү, нурууны хөшилт, ясны гэмтэл, мурийлт, шохойжилт үүсэхээс сэргийлнэ,
* Нойр булчирхай, чихрийн шижин болон бусад өвчнөөс сэргийлнэ.
* Хорт хавдар үүсэх эрсдэлийг багасгана.
* Булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх 
* Ясны сийрэгжилтийн эсрэг шалгарсан эмгүй эмчилгээнд багтдаг.

Нийтэлсэн: Г. Мөнхнаран

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Таны бичсэн сэтгэгдэл 250 тэмдэгтээс ихгүй байна.

Шинэ байгууллагууд