08 Aug

Фитнессд явахдаа хийж болохгүй анхаарууштай зүйлсийг хүргэж байна.


1.    Хоосон ходоодтой дасгал хийж болохгүй
   Дасгал хийхийн өмнө хоол хүнсээр өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. Зайгүй цаг ажиллахгүйтэй адил танд ямар ч үр дүн гарахгүй, хий ядарч сульдах болно.


2.    Дасгал хийхийн өмнө хэт их ус ууж болохгүй
  Хэт их ус ууснаас гэдэс дүүрч, цэрийдэг талтай. Ингэснээр биед чинь тавгүй мэдрэмжүүд өгөх болно.  Иймээс зохистой усыг уух хэрэгтэй.


3.    Халаалт, сунгалт зэргийг хэрхэвч алгасаж болохгүй
   Фитнессдээ очоод дасгал хийхийн өмнө заавал биеэ халааж, сунгалтын дасгал хийх хэрэгтэй. Хэрэв үгүй бол ямар ч үр дүн гарахгүй бөгөөд бие тань булгарах болно.


 4.    Кофе уухгүй байх
   Өөрийгөө хичнээн сэргээхийг хүссэн ч кофе бол зөв сонголт биш. Иймээс кофе уухын хооронд ийш  тийш гүйн өөрийгөө сэргээх дуртай нэг зүйлээ хийгээрэй.



5.    Унтаж амрах цагаараа дасгал хийхгүй байх
    Хүний биологын цаг орой 9:00 цагт орондоо орж 10 цагт тайван унтаж амархыг шаарддаг. Хэрэв та фитнессд явж дасгал хөдөлгөөн хийж хүссэн үр дүндээ хүрмээр байгаа бол унтах цагаа хомслон дасгал хийхгүй байхыг зөвлөж байна. Үүний оронд өглөө эрт босон эрч хүчээр дүүрэн дасгалаа хийгээрэй.
Танд амжилт хүсэе.
Нийтэлсэн : Г. Мөнхнаран

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Таны бичсэн сэтгэгдэл 250 тэмдэгтээс ихгүй байна.

Шинэ байгууллагууд