George’s Gym клубын товч танилцуулга

Манай клуб нь монгол улсын бодибилдинг, фитнессийн шилдэг, багш дасгалжуулагчаас бүрдсэн хамт олон, солонгос улсад үйлдвэрлэсэн цоо шинэ тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Багш, дасгалжуулагчдын товч намтраас

George’s Gym клубын захирал, бодибилдинг болон пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварын топ 5-р байрны шагналт тамирчин Г.Доржийн амжилтаас товч дурьдвал:

 

БОДИБИЛДИНГИЙН ТӨРЛӨӨР:

• 2001, 2002 оны Аварга БТДС-ийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга

• 2003 онд “Аварга” БТДС-ийг Бодибилдингийн багш, дасгалжууланч мэргэжлээр төгссөн.

• 2003 оны “Мустанг 5 жил”, “Оюутны мистер” тэмцээнүүдийн мөнгөн медаль

• 2003 оны “Улаанбаатар хотын АШТ”-ний 65 кг-ийн жинд алтан медаль, “Ирээдүйн мистер” бодибилдингийн АШТ-ний хүрэл медаль

• 2004, 2005 оны “Геркулес” тэмцээний алт, хүрэл медаль

• 2004 оны ЗХ-ний бялдаржуулах урлагийн АШТ-ний алтан медаль

• 2004 оны “Хар ирвэс классик” тэмцээний хүрэл медаль

• 2004,2005,2008 оны “Монголын мисс, мистер УАШТ”-ний 65кг-ийн жингийн аварга

• 2004 оны Хонг-конг улсад болсон “Бүх Хятадын Бодибилдингийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн”-нд хүрэл медаль

• 2006 оны “Монголын мисс, мистер УАШТ”-ний 65кг-ийн жингийн хүрэл медаль

• 2008 оны “Зүүн азийн бодибилдингийн АШТ”-ний хүрэл медаль

• 2009 оны Монголын мистер УАШТ-ний 70кг-ийн алтан медаль, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон ДАШ бодибилдингийн тэмцээнд 11-р байр

• 2013 онд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний цомын аварга, “Монголын мисс, мистер УАШТ”-ний 80кг-ийн жингийн мөнгөн медаль

• 2013 онд Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ийн жинд тавдугаар байрын шагналт

• 2013 онд Казахстан улсад болсон олон улсын тэмцээнд алт,мөнгөн медаль

• 2013 оны Монголын бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчин

 

ПАУЭРЛИФТИНГИЙН ТӨРЛӨӨР:• 2004 оны “Хэвтээ шахалтын УАШТ”-ний 70 кг-ийн жинд мөнгөн медаль

• 2005 оны “Пауэрлифтингийн УАШТ”-ний 72,5 кг-ийн жинд “Хэвтээ” шахалтын төрлөөр мөнгө, нийлбэр өргөлтөөр хүрэл медаль

• 2006 оны “Пауэрлифтингийн УАШТ”-ний 70 кг-ийн жинд “Хэвтээ” шахалтын төрлөөр мөнгө, таталтын төрөлд хүрэл, суултын төрөлд мөнгө, нийлбэр өргөлтөөр мөнгөн медаль

• 2007 онд “Пауэрлифтингийн УАШТ”-ий 75 кг-ийн жинд хэвтээ шахалт, таталт, суултын төрөлд алт, нийлбэр өргөлтөөр алтан медаль, “Хэвтээ шахалтын УАШТ”-ний -75 кг-ийн жинд алт медаль

• 2007 онд зохиогдсон STRONGMAN анхдугаар реалити шоуны хамгийн олон үзэгчидтэй хүнээр шалгарсан

• 2008 оны “Хэвтээ шахалтын УАШТ”-ний 70 кг-ийн жинд хүрэл медаль, Хонг-Конг-д болсон хэвтээ шахалтын АТАШТ-ний -75 кг-ийн жинд шагналт 4-р байр

• .2009 оны Пауэрлифтингийн УАШТ-ний -75 кг-ийн жинд хэвтээ шахалт, таталт, суултын төрөлд алт нийлбэр 

өргөлтөөр алтан медаль, “Хэвтээ шахалтын УАШТ-ний -75 кг-ийн жинд алтан медаль

• 2009 оны гар барилдааны УАШ анхдугаар тэмцээний -75 кг жинд мөнгөн медаль

• 2010 оны Пауэрлифтингийн УАШТ-ний 67,5 кг-ийн жинд хэвтээ шахалт, суултын төрөлд алт таталтын төрөлд мөнгө, нийлбэр өргөлтөөр алтан медаль

 

 

 

• 2009 оны Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 67,5 кг-ийн жинд хэвтээ шахалтын төрөлд мөнгө, суултын төрөлд хүрэл, нийлбэр өргөлтөөр хүрэл медаль тус тус хүртсэн.

• Спортын алдар медалиар шагнагдсан, ПАУЭРЛИФТИНГИЙН ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН МАСТЕР ЦОЛТОЙ

• 2010 оны хэвтээ шахалтын УАШТ-нд 75 кг жинд алт медаль.

• 2010 онд биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.

 

George’s Gym клубын багш, дасгалжуулагч дэлхийн аваргын хүрэл медальт, бодибилдингийн олон улсын хэмжээний мастер Б.Оюунгэрэлийн амжилтуудаас товч дурьдвал:

• 2013 оны Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний модель ангилалд алтан медаль, фитнесс ангилалд мөнгөн медаль.

• 2013 оны 11-р сарын 13-17-ны хооронд Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль

• 2013 оны Казахстан улсын Алмата хотод болсон бодибилдинг фитнессийн олон улсын нээлттэй тэмцээнд мөнгө, хүрэл медаль

• Вьетнам улсад болсон бодибилдинг фитнессийн олон улсын нээлттэй тэмцээнд хүрэл медаль тус тус хүртсэн.

• 2013 оны Монголын бодибилдинг фитнессийн холбооны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан.

Холбоо барих
Байгууллагын дугаар: 6
Хот, аймаг: Улаанбаатар
Сум, дүүрэг: Чингэлтэй
Хаяг: Peace tower Peace Tower 12-р давхар 1203 тоот
Вэб, И-мэйл хаяг: george1gym@yahoo.com
Гишүүнчлэл: Энгийн гишүүн
Хөнгөлөлт урамшуулал: 0 хувь
Утас: 7601-9191, 8811-0468, 9986-6544
Үйлчилгээнүүд: Иог, Аэробек, Spinning, Усан бассейн, Фитнесс,